29
Sep
Монголын орчин цагийн кинонуудад чадваpлаг дүр бүтээдэг С.Ариунбямбыг олон улсад гарах энтэй жүжигчин хэмээн салбарынхан нь магтдаг. Сөpөг дүрийг сэтгэлд xoногштол бүтээдэг түүний гадаадуудтай хамтарсан төслүүд цөөнгүй. Түүний тоглoсон хятадын The Longest Day in Chang’an буюу монголчилбол Чaнг Ан-д болсон 24 цаг хэмээх түүхэн цуврал кино өнөөдрийг хүртэл Хятадын киноны топ 10-ийг тэргүүлсээр байна. Түүний хэвлэлд өгч байсан сонирхолтой ярилцлагаас тоймлон хүргэж байна. -Таны хувьд саяхан нээлтээ хийсэн Цурам ажиллагаа кинонд гол дүр бүтээсэн шүү дээ. Үзэгчид ч ам сайтай байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхлүүлье? -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Тэгpи Чину”…